​Дуучин Т.Дэлгэрмөрөнд гэр бүлийн хүчирхийллийн хэргээр зөрчлийн хэрэг нээн шалгаж байна

2021-09-30,   404

Есдүгээр сарын 29-ний өдрийн 00:45, 10:30 цагуудад “Солонгон ааштын Увидас” фэйсбүүк цахим хуудсаар Т.Дэлгэрмөрөн нь иргэн Т.Анандаад гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, алахаар сүрдүүлсэн бичлэг цацагдсан. 
 
Үүний дагуу Цагдаагийн байгууллагаас хяналт шалгалт явуулж Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсээс хорооны “Хамтарсан баг”-ийн төлөөллийг байлцуулан иргэн Т.Анандаагаас мэдүүлэг авч, аюулын зэргийн үнэлгээ, нөхцөл байдлын үнэлгээг хийсэн байна.
 
Мөн Т.Дэлгэрмөрөнгөөс мэдүүлэг авч, Эрүүлжүүлэх, саатуулах төвд түр саатуулжээ.Түүнийг зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлд зааснаар зөрчлийн хэрэг нээн шалгаж байгаа аж.
 

​Дуучин Т.Дэлгэрмөрөнд гэр бүлийн хүчирхийллийн хэргээр зөрчлийн хэрэг нээн шалгаж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ