НӨАТ-ын буцаан олголтыг улирал тутамд иргэдийн дансанд шилжүүлдэг. Эргэн сануулбал,
Нэгдүгээр улирлын буцаан олголтыг дөрөвдүгээр сард,
Хоёрдугаар улирлын буцаан олголтыг долдугаар сард,
Гуравдугаар улирлын буцаан олголтыг аравдугаар сард,
Дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг дараа оных нь нэгдүгээр сард олгодог журамтай.
Иймд иргэд гуравдугаар улирлын буцаан олголтоо авахын тулд аравдугаар сарын 8-ны 23:59:59 цагаас өмнө худалдан авалтын баримтуудаа цахим системд бүртгүүлэх шаардлагатайг Татварын ерөнхий газраас мэдээллээ.
Аравдугаар сард НӨАТ-ын буцаан олголтыг иргэдийн данс руу шилжүүлнэ |
|