Шаардлага хангаагүй амны хаалт, түргэвчилсэн оношлуурыг хурааж улсын орлого болголоо

2021-09-30,   253

Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны хяналт шалгалтаар Монгол улсын Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх заалт, 9.3 дах заалтуудыг тус тус зөрчин эм, эмнэлгийн хэрэгсэл импортлох тусгай зөвшөөрөлгүй, лицензгүй, эрх бүхий байгууллагаас олгосон чанарын сертификат болон бусад дагалдах баримт бичиггүйгээр нуун дарагдуулж хууль бусаар хилээр нэвтрүүлэхийг завдсан
 
- амны хаалт- 1706000 ширхэг,
- ковидын түргэвчилсэн оношлуур- 2000 ширхэг,
- 1 удаагийн үзлэгийн бээлий 30000 хос, - 1 удаагийн халад 97 хайрцаг-г илрүүлэн Зөрчлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь заалтын дагуу холбогдох арга хэмжээг авч, стандартын шаардлага хангасан эсэхийг лабораторийн шинжилгээнд хамруулан, шаардлага хангаагүй тул хураах акт үйлдэн хурааж, улсын орлого болголоо.

Шаардлага хангаагүй амны хаалт, түргэвчилсэн оношлуурыг хурааж улсын орлого болголоо
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 5
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-05 20:30:58
    Torochir: Sain bnu ajaldan amjat amidarldan az jargal huse bi tanig shutej yvdag shu
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-05 16:25:59
    Oyunstesteg: Mash goe bayrt much
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-05 16:15:08
    D odongerel: Ymar shn bayrt much ve.setgel mash ih hudulluu bayr hurgie
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-05 15:01:24
    Ariuntuya: Bayar hurgie
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-05 14:26:31
    Ганжигүүр : Баяр хүргье
Шинэ мэдээ