Өнөөдөр Нийслэлийн онцгой комиссоос мэдэгдэл хийв. Энэ үеэр, НОБГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын нарийн бичгийн дарга Д.Оюунбат мэдээлэл өгсөн юм.
Тэрбээр, “Цэцэрлэгийн орчинд 111 багш, 138 ажилтан 72 хүүхдээс халдвар бүртгэгдсэн. Таван цэцэрлэг бүрэн цахимд шилжиж 67 цэцэрлэг хэсэгчилсэн байдлаар цахимд шилжээд байна.
Иймд сургалтыг хэвийн явуулахын тулд гол хичээлүүдийг үзүүлж байгаа. Үндсэн хичээлээс бусад чиглэлийг танхимын бус байдлаар хийж, танилцах үдэшлэг, тэмдэглэлт баяруудыг тэмдэглэхгүй байхыг уриалж байна” гэлээ.
“Цэцэрлэгийн орчинд 111 багш, 138 ажилтан 72 хүүхдээс халдвар бүртгэгдсэн“ |
|