САЙХАН МЭДЭЭ: МУИС дэлхийн шилдэг 25 их сургуулийн нэг болжээ

2021-10-01,   325

МУИС дэлхийн шилдэг 25 их сургуулийн нэг болжээ. Тодруулбал, их, дээд сургуулиудын чансаа тогтоодог U-Multirank эрэмбийн олон улсын хамтын ажиллагааны индекс гэх шинэ үзүүлэлтээр дэлхийн шилдэг 25 их сургуулийн эгнээнд багтжээ.
 
Тус шилдэг 25 их сургуульд Европоос 21 их сургууль, Америк, Африк тивээс тус бүр 1 их сургууль, Азиас Японы Осака их сургууль багтсан байна.
 
Мөн U-Multirank 2021 эрэмбээр МУИС гадаадын эрдэмтэн, судлаачидтай хамтран хэвлүүлсэн эрдэм шинжилгээний өгүүллийн үзүүлэлтээр нийт эрэмбэлэгдсэн 1140 их, дээд сургуулиас хамгийн өндөр оноо авчээ.

САЙХАН МЭДЭЭ: МУИС дэлхийн шилдэг 25 их сургуулийн нэг болжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ