Сүхбаатар дүүрэгт өсвөр насны хүүхэд гэртээ ил харагдах гэмтэл шархгүй нас барсан байдалтай олджээ.
Эх сурвалжийн мэдээллээр талийгаач 15 настай хүүхэд нь амиа алдах үедээ бага насны дүү нартайгаа хамт байсан байна. Одоогоор охины амиа алдсан шалтгаан тодорхойгүй байгаа бөгөөд ямар нэг суурь өвчингүй байсан гэх мэдээлэл байна. Хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байгаа аж.
Гэртээ байсан өсвөр насны хүүхэд учир битүүлгээр нас баржээ |
|