Өнгөрсөн хоногт: Баян-Өлгий, Хөвсгөл аймгийн нутгаар цас, Баянхонгор, Дархан-Уул, Завхан, Увс, Ховд аймгийн нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн хойд, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж 6-11 м/с, говь, тал, хээрийн нутгаар түр зуур 16-18 м/с хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 1 градус хүйтнээс 4 градус дулаан, Увс нуурын хотгор, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр 4-9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар 18-23 градус, бусад нутгаар 9-14 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшиж, хур тунадас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж 6-11 м/с, 9-11 градус дулаан байна.
Төлөв байдал: 3-ны өдөр баруун, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 5-ны өдөр баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 6-ны өдөр баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи 3-ны өдөр говь, тал, хээрийн нутгаар 13-15 м/с, 6-ны өдөр баруун аймгуудын нутгаар түр зуур 18-20 м/с хүрч ширүүсч, шороон шуурга шуурна. 3-ны өдөр ихэнх нутгаар, 4-ний өдөр нутгийн зүүн хагаст хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 11-16 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 13-18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан байна. 5,6-ны өдөр өдөртөө ихэнх нутгаар бага зэрэг дулаарна.
Зарим нутгаар нойтон цас орж, цасан шуурга шуурна |
|