Хөвсгөл аймгийн Ханх сумын Турт багийн “Хадан хошуу” гэдэг газарт байшин шатаж байна гэсэн мэдээллийг энэ сарын 03-ны өдрийн 22:09 цагт Онцгой байдлын алба хүлээн авсан.
Ханх сумын Турт 3 дугаар багийн задгайд Г-ийн 7х6 хэмжээтэй дүнзэн байшин шатаж байсныг орон нутгийн иргэд нэг цаг ажиллан бүрэн унтрааж,39 настай эрэгтэй галд өртөж нас барсан Г-ийн цогцсыг тус сумын хэсгийн төлөөлөгчид шилжүүлэн өгсөн байна.
39 настай иргэн байшинтай шатаж, амиа алдлаа |
|