Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2018 онд нас барсан Кофи Аннантай өнгөрсөн сард уулзсан гэв үү?

2021-10-04,   527

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн албан ёсоор эхэллээ. Ерөнхийлөгч байгаль орчны доройтол, цөлжилт, шар шороон шуургатай тэмцэх зорилгоор Монгол Улс 2030 он гэхэд нэг тэрбум мод тарьж ургуулахаар төлөвлөснийг  НҮБ-ын Ерөнхий ассамблейн 76 дугаар чуулганд оролцохдоо зарласан юм.
 
Энэ дагуу өнөөдөр “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний нээлт ХУД-ийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр, “Ногоон хэрэм” төслийн талбайд болсон юм. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэвлэлийнхэн ярилцлага өгөх үеэрээ "Би сая НҮБ-ын хуралд оролцохдоо НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Кофи Аннантай уулзсан” гэж ярьжээ.
 
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Кофи Аннан 2018 оны наймдугаар сард нас барсан. Өдгөө түүний албан тушаалыг Антонио Гуттереш хашиж байгаа юм. 

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2018 онд нас барсан Кофи Аннантай өнгөрсөн сард уулзсан гэв үү?
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ