"Ehlel"-ийн захирал Ч.Батзаяа уучлалт гуйж, мэдэгдэл гаргалаа

2021-10-04,   1292

Эхлэл брэнд "Hulan 21plus" гар утсыг дотооддоо угсарч, худалдаанд гаргана гэдгээ албан ёсоор мэдэгдэж байсан. Тэгвэл уг компани гаалийн бүрдүүлэлт хийх үедээ гаалийн татвараас зайлсхийж, бүрэн үйлдвэрлэгдсэн гар утсыг сэлбэг хэрэгсэл гэж гаальд худал мэдүүлсэн зөрчилд холбогдсон болохыг баттай эх сурвалжаас тодруулан бид мэдээлсэн билээ. Энэ нь хэд хэдэн хууль тогтоомж зөрчсөн учир холбогдох хүмүүсийг эрүүгийн хэрэгт татаж, шалгах хүсэлтийг тодорхой төрийн байгууллагаас гаргаж улмаар прокурорт шилжсэн байна. Харин уг мэдээлэлтэй холбоотойгоор "Эхлэл брэнд"-ийн захирал Ч.Батзаяа өөрийн цахим хуудсаар дамжуулан гаалийн байгууллагын ажилтан, албан хаагчдаас уучлалт гуйлаа. Тэрээр "Миний бие гаалийн мэдлэггүйгээс болоод монгол улсын хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн байна. Гаалийн байгууллага ажлаа хийснийг нь хэтэрхий дэвэргэсэн байна. Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор асуудлаа энэ долоо хоногтоо багтаан шийднэ" хэмээн мэдэгдэл гаргалаа. Мөн тэрбээр манай редакцитай холбогдон албан ёсоор уучлалт гуйж буйгаа илэрхийлсэн юм. 


"Ehlel"-ийн захирал Ч.Батзаяа уучлалт гуйж, мэдэгдэл гаргалаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-10-04 18:18:53
    Зочин: Гаалийн мэдлэггүйдээ биш хамгийн сайн мэдэж байгаа хүн дээ. Ядаж дэлгэцээ тусад нь оруулаад ирсэн бол яая гэхэв дэлгэц палат 2оо нийлүүлж чадахгүй байгаа нь их л сонин байна.
Шинэ мэдээ