Сэрэмжлүүлэг: Зам тээврийн ноцтой ослоор 22 настай эрэгтэй амиа алджээ

2021-10-05,   1004

Өнгөрсөн шөнө Чингэлтэй дүүргийн нутагт, “Зунжин” зуслан явах чиглэлийн авто замын зорчих хэсэгт хоёр автомашин мөргөлдөж, хүн автомашины төмөр хийцэд хавчуулагдсан тухай дуудлага Онцгой байдлын газарт иржээ.
 
Дуудлагын дагуу нийслэлийн Аврах ангийн алба хаагчид очиход иргэн Ч “Бенз-E280” загварын суудлын автомашиныг согтуугаар жолоодож, яваад урсгал сөрж, иргэн М-ийн жолоодож явсан “Ар экс-450” загварын суудлын автомашинтай мөргөлдсөн байсан бөгөөд уг автомашинд зорчиж явсан иргэн 22 настай, эрэгтэйд эмнэлгийн анхны тусламж үзүүлэн эмнэлэгт хүргэж, “Бенз-E280” загварын автомашины бүхээгийн хэсэгт хавчуулагдсан, жолооч 22 настай, эрэгтэйг цогцсыг гарган тус дүүргийн Замын цагдаагийн хэлтэст шилжүүлэн өгсөн талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
 

Сэрэмжлүүлэг: Зам тээврийн ноцтой ослоор 22 настай эрэгтэй амиа алджээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ