Узбекистаны нийслэл Ташкент хотноо бодибилдинг, фитнесийн ДАШТ энэ сарын 4-нөөс 6-ны хооронд болж байна. Манай улсаас 10 тамирчин өрсөлдөхөөр тус улсыг зорьсон. Тус тэмцээнээс С.Дуламрагчаа 55 насандаа дэлхийн аваргын алтан медаль хүртлээ. Тэрбээр сэтгэгдлээсээ хуваалцахдаа “Та бүхэндээ баярлалаа. Тэнгэрт байгаа аавынхаа нэрийг дэлхийн тавцанд эх орныхоо нэрийн хамтаар дуудуулж чадлаа” гэлээ.
Тэрбээр өмнө нь ДАШТ-ий хүрэл медаль хүртэж байсан. 1980-аад оноос эхлэн бодибилдинг, фитнесээр хичээллэсэн юм.
Тэмцээнд эх орноо төлөөлөн С.Дуламрагчаа, А.Отгонбаатар, Б.Мөнхбилэг, Д.Бадамханд, З.Оюун-Ундрах, Д.Энхбилэг, Т.Болор, Т.Урангоо, Э.Лхагва-Очир, Ж.Баянмөнх нар оролцож байна. Мөн тус тэмцээнд олон улсын шүүгч С.Одбаатар, албан төлөөлөгч Г.Мөнгөнбаяр нар ажиллаж байгаа.
С.Дуламрагчаа 55 насандаа бодибилдинг, фитнесийн ДЭЛХИЙН АВАРГА боллоо |
|