Баянгол дүүргийн XX хороо, зочид буудлын гурван давхрын цонхоор нүцгэн хүн үсэрч, хүнд гэмтсэн гэх дуудлаг мэдээлэл энэ сарын 1-нд Цагдаагийн байгууллагад ирсэн байна.
Тодруулбал, Хан-Уул дүүрэгт оршин суух 44 настай, эрэгтэй Б нь согтуурсан үедээ тус зочид буудлын өрөөний цонхоор үсэрч, аарцаг, дунд чөмгөө хугалж гэмтээжээ.
Уг хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байгаа аж.
Зочид буудлын цонхоор үсэрч, хүнд гэмтжээ |
|