No Double Standard хөдөлгөөний зохицуулагч н.Монголхүү, Э.Одбаяр нарын залуучуудыг цагдаагийн байгууллагаас саатуулаад буй. Иймд зарим иргэд ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарыг огцрохыг шаардаж, тус яамны гадна суулт хийж хоносон.
Суултын үеэр О.Магнай "Монголхүү гэж хүн үндсэн хуулиар баталгаажсан эрхийнхээ хүрээнд жагсаал цуглаан хийсэн. Гэтэл 5,6 цагдаа цагдаа очоод баривчлах гээд дарсан. Бужигнах үйл явцад нөгөө зургаан хүн нь гэмтчихсэн гэж байгаа юм.
Та бүхэн санаж байгаа бол Шангрилагийн хажууд шөнөжин шоу зохион байгуулж ТАВ ЗУРГАА мянган хүн цугласан байхад хууль хүчнийхэн хэнд нь ч шаардлага тавиагүй байхгүй юу? Гэтэл өнөөдөр тавхан зургаахан цуглахад корона тараалаа гэж байна. Энэ юу вэ гэхээр жирийн иргэдэд нэг өөр хууль, дарга нар нэг өөр хууль үйлчилж байна. Бид ямар нэгэн эсэргүүцэл илэрхийлж байна гэхээсээ илүү Үндсэн хуулиа хамгаалж байна. Гэтэл өнөөдөр зүгээр л нэг цагдаагийн дэд хурандаа нөхөр Үндсэн хуулиар баталгаажсан эрхэнд халдаж байгааг хүлээн зөвшөөрч болохгүй. Би өнгөрсөн хоёр гурван өдөр томоотой байлаа. Бүгдээрээ Хууль зүйн яамны үүдэнд ирээ, тайвнаар эрх чөлөөгөө хамгаалъя" гэлээ.
О.Магнай: Дарангуйлалд орчихвол цусаар уйлаад ч эрх чөлөөг олж авч чадахгүй шүү, Монголчуудаа |
|