"Жаст"-ын Ш.Батхүү, Г.Алтан нарыг өнөөдөр шүүнэ

2021-10-06,   506

"Жаст"-ын Ш.Батхүү, Г.Алтан нарт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр /2021.10.06/ Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно. 
 
Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.Батхүү нарын зургаан хүнд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны есдүгээр сарын 08-ны өдрийн 10:00 цагт товлогдсон боловч шүүгдэгч Ш.Батхүүгийн өмгөөлөгч Ж..Батзоригт хэргийн материалтай танилцах, шүүгдэгч Г.Амарбат, Г.Алтан, Э.Сүрэн нарын өмгөөлөгч Ц.Дэлгэрням шүүх хуралдаан давхацсан талаарх баримтыг ирүүлсэн байх тул шүүх бүрэлдхүүн зөвлөлдөөд шүүх хуралдааныг хойшлуулсан билээ.
 

"Жаст"-ын Ш.Батхүү, Г.Алтан нарыг өнөөдөр шүүнэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ