Ж.Болд: Хууль зөрчиж байгаа үйл ажиллагаа хэрээс хэтэрч байна. Монгол Улс төртэй, хуультай орон

2021-10-06,   521

No Double Standard” хөдөлгөөний зохицуулагч Д.Монголхүү, Э.Одбаяр нарын залуусыг цагдаагийн байгууллагаас 48 цагийн хугацаатайгаар саатуулаад байгаа. 
 
Уг баривчилгаатай холбоотойгоор  Цагдаагийн ерөнхий газрын дарга, хурандаа Ж.Болд мэдээлэл хийлээ. 
 
Тэрбээр “Өнгөрсөн есдүгээр сарын 18-аас эхлэн нэр бүхий иргэд Сүхбаатарын талбай болон эрх чөлөөний талбайд жагсаал цуглаан зохион байгуулж байгаа. Иргэн Д.Монголхүү есдүгээр сарын 30-ны өдөр Сүхбаатарын талбай рүү эд зүйл оруулах гэхэд цагдаагийн албан хаагч хууль ёсны шаардлага тавьсан.  Хайрцагтай гутал байсан гэж ярьж байгаа ч гутал дотор юу байгааг бид мэдэхгүй. Эд зүйл нэвтрүүлэхгүй гэх шаардлага тавьсан. Гэтэл үүнийг Д.Монголхүү гэгч эсэргүүцсэн. Мөрдөн ажиллагааны явцад иргэн Д.Монголхүүг цагдаагийн байгууллага удаа дараа дуудсан боловч ирээгүй, мэдэгдэл хуудас хүлээж аваагүй тул  цагдаагийн байгууллага хойшлуулшгүй үйл ажиллагаа явуулж, 48 цагийн хугацаатай баривчлах арга хэмжээ авсан. Гэтэл шөнийн 02 цагт Э.Одбаяр нар 461 дүгээр анги буюу Улсын онцгой объект руу дайран орж, саатуулагдан гэмт хэрэгт шалгагдаж байгаа эдгээдийг хүч хэрэглэж авч явсан. Хууль зөрчиж байгаа үйл ажиллагаа хэрээс хэтэрч байна. Монгол Улс төртэй, хуультай орон. Хуулийн дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна" гэлээ. 

Ж.Болд: Хууль зөрчиж байгаа үйл ажиллагаа хэрээс хэтэрч байна. Монгол Улс төртэй, хуультай орон
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 6
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-10 22:49:43
    иргэн: хурд сааруулагч гарц бурт хийхгуй бол яармагт аймаар хурдтай явдаг юм бна лээ.хогшин хун хараад зогсож бхад толгой эргэмээр давхидаг

  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-10 22:49:41
    иргэн: хурд сааруулагч гарц бурт хийхгуй бол яармагт аймаар хурдтай явдаг юм бна лээ.хогшин хун хараад зогсож бхад толгой эргэмээр давхидаг
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-10 22:49:40

Шинэ мэдээ