Хорих 461 дүгээр анги руу дайран орж, хүч хэрэглэн Д.Монголхүүг авч явсан Э.Одбаярыг 30 хоног саатуулах шийдвэр гарчээ

2021-10-06,   1810

"No Double Standard" хөдөлгөөний зохицуулагч Д.Монголхүү, Э.Одбаяр нарын залуучуудыг цагдаагийн байгууллагаас 48 цагийн хугацаатай саатуулаад буй. Тэгвэл иргэн Э.Одбаярыг 30 хоногоор цагдан хорих шийдвэр гаргасан байна. 
 
Түүнтэй холбоотой асуудлаар өнөөдөр  Цагдаагийн ерөнхий газрын дарга, хурандаа Ж.Болд " Гэтэл шөнийн 02 цагт Э.Одбаяр нар 461 дүгээр анги буюу Улсын онцгой объект руу дайран орж, саатуулагдан гэмт хэрэгт шалгагдаж байгаа этгээдийг хүч хэрэглэж авч явсан. Хууль зөрчиж байгаа үйл ажиллагаа хэрээс хэтэрч байна. Монгол Улс төртэй, хуультай орон. Хуулийн дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна" гэсэн мэдээллийг олон нийтэд өгсөн юм.

Хорих 461 дүгээр анги руу дайран орж, хүч хэрэглэн Д.Монголхүүг авч явсан Э.Одбаярыг 30 хоног саатуулах шийдвэр гарчээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-10-07 14:23:58
    Зочин: Энэ цагдаагийн газар жаахан юм ойлгох хэрэгтэй шүдээ. Тэмцэж чаддаг орны цагдаа нар нь ард түмэнтэйгээ нэгддэг. Манайх олигархуудаа л хамгаална. Миний цагдаа намайг хамгаална гэдэгсэн. Ёстой шал заваан. Хүний муу нь цагдаа гэж......
Шинэ мэдээ