Ц.Нямдорж: Одоогоор хариуцлагын асуудал яригдаагүй, гэхдээ ажил сайжруулах арга хэмжээ авна

2021-10-06,   566

Засгийн газрын өнөөдрийн хуралдааны дараа ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж мэдээлэл өглөө.
 
Тэрбээр “Шатахуун болон коронавирусийн зэрэг асуудлууд нь улс төрийн хурцадмал үед гарч байна. Үүнийг дагасан таагүй үйлдлүүд хийгдэж байгаа шинжтэй байна. Та бүгд анхаарна биз. Коронавирусийн нөхцөл байдал бол хүнд байна. Монголд биш дэлхий нийтэд хүнд байна. УОК, Засгийн газар холбогдох арга хэмжээнүүдийг авч, чадан ядан ажиллаж байна. Ковидын дараах эдийн засгийн нөхцөл байдал гэж хүнд асуудал бий.  Эдийн засгийг эрчимжүүлэх хуулийн төслийг өргөн барина. Баялгийн сангийн тухай хуулийн асуудал яригдаж байна. Миний хувьд 1990 оноос хойш улстөрд явж байна. Энэ бол миний мэдэх дөрөв дэх хямрал. Ийм олон асуудлууд хавсарсан хямрал маягийн зүйл гарч байгаагүй. Гэхдээ энэ асуудлыг хэвийн байдалд оруулна" гэлээ. 
 
Мөн тэрбээр "хариуцлага алдсан сайд нартаа арга хэмжээ авах уу" гэсэн асуултад "Хариуцлагын асуудал нарийвчлан яригдана. Сайдын түвшинд хариуцлагын асуудал ярьдаг хүн нь Ерөнхий сайд. Одоохондоо ийм асуудал яригдаагүй. Гэхдээ ажил сайжруулах арга хэмжээ авна. Байдал хэвийн болно" гэлээ. 

Ц.Нямдорж: Одоогоор хариуцлагын асуудал яригдаагүй, гэхдээ ажил сайжруулах арга хэмжээ авна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 3
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-09 07:53:30
    Чука: Чадахгүй байхаа. Элбэгдоржийг эрж хайгаад л байсан. Одоо би ямар ч гэмт хэрэг үйлдээгүй гээд л өдөр шөнөгүй сошиалаар хуулийн байгууллагуудыг тавлаад л гөөрсдийг нь доромжлоод л жаргалтай байгаа юм бишүү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-08 18:48:32
    бухимдал: хулгайчийг заавал бариарай
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-07 14:21:42
    зочин: Н.Энхбаярын дүү Энхтуяа , Бадамжунай Ч.Сайханбилэг гээд цуутай оргодлууд гадаадад тансагласаар байх уу ?
Шинэ мэдээ