Дорноговь аймгийн Алтанширээ сумын Хаяа багийн “Тоосгонтын хэц” гэдэг газраас иргэн Т галт хэрэгсэл олсон тухай дуудлагыг Онцгой байдлын албанд ирүүлжээ.
Дуудлага мэдээллийн дагуу аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн алба хаагчид, Эрэн хайх, аврах салбарын тэсэлгээчин аврагч, Цагдаагийн газрын алба хаагчид 26 км замыг туулан 17:01 цагт очиход малчин Т нь ТМ-62 маркын цэнэгтэй танк эсэргүүцэгч “Мина” олсон байсныг Цагдаагийн газрын жижүүрийн ахлах мөрдөгчид хүлээлгэн өгч, Зэвсэгт хүчний 336 дугаар ангид мэдэгдсэн байна