"No Double Standard" хөдөлгөөний зохицуулагч Э.Одбаярыг 30 хоногоор цагдан хорих шийдвэр гаргасан.
Сануулахад, иргэн Д.Монголхүү Сүхбаатарын талбайд гутал оруулж, эсэргүүцлээ илэрхийлэх гэхэд нь цагдаагийн алба хаагчид түүнийг баривчилсан байдаг. Улмаар саатуулагдаж байсан Д.Монголхүүг Э.Одбаяр нар хүч хэрэглэн авч явсан гэх мэдэгдлийг ЦЕГ-аас өгсөн.
Энэ талаар өчигдөр Цагдаагийн ерөнхий газрын дарга, хурандаа Ж.Болд " Гэтэл шөнийн 02 цагт Э.Одбаяр нар 461 дүгээр анги буюу Улсын онцгой объект руу дайран орж, саатуулагдан гэмт хэрэгт шалгагдаж байгаа этгээдийг хүч хэрэглэж авч явсан" хэмээсэн юм.
Тэгвэл яг одоогийн байдлаар Э.Одбаяр өнөөдрөөс албан ёсоор “өлсгөлөн зарлах” тухайгаа ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр ангийн холбогдох албаны хүмүүст мэдэгдэж, эмчийн үзлэгт оруулж эхэлсэн байна.
461 дүгээр ангид хоригдож буй Э.Одбаяр өнөөдрөөс өлсгөлөн зарлана гэдгээ мэдэгджээ |
|