Тодорхойгүй шалтгаанаар парламент намрын чуулганы анхны хуралдаанаа хийсэнгүй

2021-10-07,   410

УИХ-ын намрын чуулган  аравдугаар сарын 1-нд нээлтээ хийсэн.  УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөлийн хуралдаанаар батласан хуваарийн дагуу өнөөдөр намрын чуулган анхны хуралдаанаа хийх ёстой. 
 
Тодруулбал, өнөөдөр 10 цагаас чуулган хуралдаж Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх, Монгол Улсын Дээд шүүхээс санал болгосон Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцэх юм. 
 
Гэсэн ч тодорхойгүй шалтгаанаар парламент намрын чуулганы анхны хуралдаанаа хийсэнгүй. 
 

Тодорхойгүй шалтгаанаар парламент намрын чуулганы анхны хуралдаанаа хийсэнгүй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ