89Ш ТООСГОН ГАРААШ БУУЛГАЖ ЧӨЛӨӨЛСӨН ГАЗАР САНАЛ АСУУЛГА ЯВУУЛЖ ТОХИЖИЛТ ХИЙНЭ

2021-10-07,   336

Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнхийн гаргасан захирамжийн дагуу дүүргийн 4 дүгээр хороо 97 дугаар сургуулийн баруун талд байрлах олон жил зөвшөөрөлгүй байсан 67 ширхэг тоосгон гарааш, 7 дугаар хорооны 41 дүгээр байрны зүүн талд байрлах 22ш тоосгон гарааш нийт 89ш гараашийг чөлөөлөх ажлыг эхлүүллээ.

 
Чөлөөлөгдсөн газарт явган хүний зам, ногоон байгууламж, авто зогсоол бүхий иж бүрэн тохижилтыг тус хороодын иргэдээс санал асуулга явуулсны үндсэнд хийж гүйцэтгэнэ гэж Баянзүрх дүүргийн ИООНХХ-ээс мэдээллээ
 

89Ш ТООСГОН ГАРААШ БУУЛГАЖ ЧӨЛӨӨЛСӨН ГАЗАР САНАЛ АСУУЛГА ЯВУУЛЖ ТОХИЖИЛТ ХИЙНЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ