Ирэх бямба гарагаас эхлэн гурав хоног АРХИ, СОГТУУРУУЛАХ ундаа зарахгүй

2021-10-07,   615

УИХ-ын сонгуулийн 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгууль аравдугаар сарын 10-нд буюу ирэх ням гарагт болно. Үүнтэй холбогдуулан хотын дарга  захирамж гаргасан байна. 
 
Уг захирамжаар энэ сарын 9,10,11-нд архи согтууруулах ундаагаар үйлчлэхгүй, зарахгүй байхыг хориглосон байна. Мөн хугацаанд олон нийтийг хамарсан урлаг соёл, спортын арга хэмжээ зохион байгуулахгүй, захууд ням гарагт ажиллахгүй юм байна. 
 
УИХ-ын Сонгуулийн тухай хуульд:
 
70 дугаар зүйл.Санал авах өдөр хориглох үйл ажиллагаа
 
70.1.Санал авах өдөр дараах үйл ажиллагааг хориглох бөгөөд аймаг, нийслэлийн Засаг дарга холбогдох шийдвэр гарган хяналт тавьж ажиллана:
 
70.1.1.согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдах;
 
70.1.2.соёл урлаг, үзвэр, спортын зэрэг олныг хамарсан аливаа арга хэмжээ зохион байгуулах;
 
70.1.3.гадаа болон битүү талбайд үйл ажиллагаа явуулдаг худалдаа, үйлчилгээний төв ажиллах.

Ирэх бямба гарагаас эхлэн гурав хоног АРХИ, СОГТУУРУУЛАХ ундаа зарахгүй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ