Баянхонгор аймагт 38 настай эмэгтэй О нь бараа хямд нүүлүүлнэ гэх зарын дагуу банкны дугаар бүхий данс руу их хэмжээний мөнгө шилжүүлээд залилуулсан байна.
Тодруулбал, нэр бүхий фэйсбүүкийн хаягтай иргэнтэй харилцаж, хямд бараа бөөндөх зараар 89 сая 200 мянган төгрөгийг шилжүүлээд залилуулсан байна.
Хэргийг өдгөө Баянхонгор аймаг дахь цагдаагийн газарт шалгаж байна.
“Хямд бараа бөөндөнө” гэх зараар 89 сая төгрөгөө залилуулсан хэрэг гарчээ |
|