Охиныхоо хамт барилга дээрээс унах гэж байсан согтуу эрийг эсэн мэнд буулгажээ

2021-10-08,   364

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороонд шинээр баригдаж байгаа барилгын дээврээс хоёр хүн унах гэж байсныг Онцгой байдлын алба хаагчид эсэн мэнд буулгажээ. 
 
Энэ талаарх дуудлагыг 10 дугаар сарын 7-ны орой 22:11 цагт холбогдох албаныхан хүлээн авчээ. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 22:32 цагт очиход 42 настай, согтуу эрэгтэй Б,  16 настай охин Б-гийн хамт шинээр баригдаж байгаа 10 метрийн өндөртэй барилгын торхны хөндлөвч төмөр дээрээс унаж болзошгүй байсныг эсэн мэнд буулгасан байна. Улмаар Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн эргүүлийн офицерт хүлээлгэн өгчээ.      

Охиныхоо хамт барилга дээрээс унах гэж байсан согтуу эрийг эсэн мэнд буулгажээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ