Б.Жавхлан сайд аа, ковидоор далимдуулж Казиногийн хуулийг батлах нь уу?

2021-10-08,   393

Манай улс 1998 оны нэгдүгээр сарын 15-нд УИХ-аар Казиногийн тухай хуулийн төслийг баталсан. Хууль баталснаас жилийн дараа буюу 1999 оны нэгдүгээр сарын 22-нд  “Казино нь гэмт хэрэг, хар тамхи, мансууруулах бодис гэх мэтээр сөрөг олон зүйл дагуулдаг учраас хүн ам цөөтэй, Монголын хувьд үндэсний аюулгүй байдалд нөлөөлнө” хэмээн тайлбарлаж хүчингүй болгов.  Ингэснээр мөн оны хоёрдугаар сард “Чингис” зочид буудалд нээлтийнхээ өдрийг товлож, засварын ажил хийн бас диллерээр ажиллах залуусыг сургалтад хамруулан бэлтгэж байсан “Мон-Макао” компанийн ажил зогссон юм.
 
Тэгвэл энэ намрын чуулганаар Сангийн яамнаас өргөн барьсан  “Коронавируст халдварын цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх тухай” хуулийн төсөлд  казино, хурдан морины бооцоот тойруулгын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг Засгийн газраас 10 жилийн хугацаатай олгоно гэж тусгажээ.
 
Тодруулбал,18 дугаар зүйл. Казиногийн үйл ажиллагаа эрхлэх 18.2-д Кaзиногийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг эдийн засгийн үр өгөөжтэй аялал жуучлалыг хөгжүүлэх боломжтой хоёр хүртэлх бүс нутагт олгоно. Кaзиногийн аялал жуучлалын бүс нутгийг Засгийн газар тогтооно. 18.3-д Казиногийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 10 жилийн хугацаагаар олгоно. 18.5-д Кaзиногийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчид дараах зүйлийг хориглоно: 18.5.1 Монгол Улсын иргэнд үйлчлэх 18.5.2 21 нас хүрээгүй гадаадын иргэн, харьяалалгүй хүнд үйлчлэх 18.5.3 Зөвшөөрөл казиногийн байгууламжаас гадна үйл ажиллагаа явуулах 19.1 Казиногийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч нь (нэг зуун мянган) америк долларын хураамж төлнө. 19.2 Кaзиногийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч нь долоо хоног бүр орлогын 25 хувьтай тэмцэх татварыг улсын төсөвт төлнө. 20 дугаар зүйл.
 
Хурдан морины бооцоот уралдааны үйл ажиллагаа эрхлэх 20.2 Хурдан морины бооцоот уралдааны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг олгохдоо Засгийн газар эдийн засгийн үр өгөөж, аялал жуучлалыг хөгжүүлэх боломжийг харгалзан 2 байршил тогтооно. 20.3 Хурдан морины бооцоот уралдааны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 10 жилийн хугацаатай олгож, мөн хугацаагаар сунгана. 21.1 Хурдан морины бооцоот уралдааны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч нь 35,000 (гучин таван мянган) америк долларын хураамж төлнө. Хурдан морины бооцоот уралдааны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч нь долоо хоног бүр орлогын 25 хувьтай тэмцэх татварыг улсын төсөвт төлнө.
 
Мөн хууль батлагдсан тохиолдолд бооцоот тоглоомын үйл ажиллагааг зөвшөөрөх аж. Тодруулбал, 22 дугаар зүйл. Тааварт бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх; 22.1 Тааварт бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага олгоно. 22.2 Тааварт бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 3 хүртэлх жилийн хугацаатай олгоно” гэжээ.
 
Казиногийн хуулийн төсөл бол Монголын парламентад таван удаа өвдөг шороодож байсан түүхтэй. Харин Сангийн сайд Б.Жавхлан  Цар тахлын үеийн эдийн засгийн хүнд нөхцөл байдлаас гарахад туслах  “амь тариа” нь казино байх боломжтой гэх хувилбараар хуулийн төслийг өргөн бариад байна.
 
Он удаан удаан шил дуншсан КАЗИНОГИЙН  хууль Ковидын дүйвээнээр дахин мэндэлж мэдэх нь ээ. 

Б.Жавхлан сайд аа, ковидоор далимдуулж Казиногийн хуулийг батлах нь уу?
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 10
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-17 20:45:48
    Б.Лхагва: Ахдаа гэр бүлийнхээ зүгээс болон хувийн зүгэээс ажлын амжилт, гэр бүлд нь эрүүл энх сайн сайнхыг хүсэн ерөөе
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-10 00:17:33
    Э.Лхагвадулам: мундаг ахдаа баяр хүргэе эрүүл энх аз жаргал энэ хорвоогийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе МУНДАГ ХАНЬ МУНДАГ ААВ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-08 23:46:17
    Анхаа: Мундаг хүн шүү баяр хүргэе ахдаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-08 22:21:29
    У.МИЖИДДОРЖ: БЯМБАДАВГА .маань Сэлэнгэ.аймгын Баянгол сумын 10 н жилийг сургуулийг төгссөн манай сургуулийн томоотой спортлог шилдэг сурагчдын нэг.байсан .би төрсөн дүү Д.Эрдэнэ баатарын бөхийн багш байхдаа тэдний аав .ээжтээ ах дүүстэй нь их ойрхон танилцаж билээ Ээж .нь манай сумын нэртээ.ногоочин.улсын аврага.аав.нь сум аймгын аварга тароктарын жолооч. их хөдөлмөрч ажилч хичээнгүй хамт олондоо нэр хүндтээ гэр бүлд өссөн . Бүх ах дүүст нь .хамт ажилладаг удирдлага.найз нөхөддөнө.болон.гэр бүлд нь халуун баяр хүргэж ГАВЬЯАТ шавьдаа улам сайн сайхныг хүсэе.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-08 20:45:14
    Отгон: Үнэхээр хөдөлмөрч хүн шүү. Хүн нэг амьдрахдаа ингэж л амьдарч бусдыг гэсэн халуун сэтгэлтэй байхыг үлгэрлэдэг ахдаа аз жаргал, амжилтын дээдийг хүсье.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-08 20:45:13
    Отгон: Үнэхээр хөдөлмөрч хүн шүү. Хүн нэг амьдрахдаа ингэж л амьдарч бусдыг гэсэн халуун сэтгэлтэй байхыг үлгэрлэдэг ахдаа аз жаргал, амжилтын дээдийг хүсье.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-08 17:18:27
    Gonchigdorj: Bayar hurgey uneheer baharhaj bn shuu
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-08 16:32:43
    Gansukh D : Myndag
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-08 16:05:48
    Б.Дөлгөөнтамир : Ахдаа баяр хүргэе ээ би ч 805.р ангид 2016 аас 2020 оны хооронд гавьяатай мөр зэрэгцэн ажиллаж байсандаа бахархаж байна аа Цагдаа дотоодын цэргийн нэгжид ажиллаж байгаа алба хаагчидаа урамшуулсан залуу хүмүүсийн урам зориг сэргээсэн нүдээ олсон шагнал байлаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-08 15:22:00
    Batgerel: Yunii umnu ahdaa bayr hurgie. Setguulchid hamdaj helehed yasan ih aldaatai nairuulgagui yum olon niited tawidag yum be ene goy medeeg bichej bj harj hyanaj boldoggui yumuu
Шинэ мэдээ