Эрүүл мэндийн яамнаас баасан гараг бүрийн ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр Эрүүл мэндийн яамны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр гуравдугаар тунгийн идэвхжлийн талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр, “Өвчлөл буурахгүй байгаа нь гуравдугаар тунд хамрагдахгүй байгаатай холбоотой. Нийт өвчлөлийн 90 гаруй хувь нь дельта хувилбараар өвчилж байна. Иймээс иргэдийг нэмэлт тундаа хамрагдахыг уриалж байна. Энэ нь та биднийг эрсдэл, хүндрэлээс хамгаалах хамгийн үр дүнтэй аргуудын нэг” хэмээлээ.
“Халдварын 90 хувийг дельта вирус эзэлж байна” |
|