Хувийн өс хонзонгоор хүн дайрч зугтсан этгээдийг баривчилжээ

2021-10-08,   498

Өнгөрсөн шөнө  Баянгол дүүргийн иргэн 39 настай эмэгтэйг, 21 настай Б автомашинаараа дайрч, хэргийн газраас зугтсан байна. Тодруулбал, уг иргэн хувийн өс хонзон агуулж, хоорондоо муудалцсаны улмаас “Ниссан-Тида” загварын авто машинаараа дайрч, амь насыг нь бүрэлгэжээ.
 
Үүний дараа сэжигтэн хэргийн газраас зугтсан юм. Харин цагдаагийн алба хаагчид яаралтай эрэн сурвалжилсны дүнд үүрийн 04.30 цагт, хэрэг гарснаас хоёр цагийн дараа Чингэлтэй дүүргийн нутгаас баривчилжээ.

Хувийн өс хонзонгоор хүн дайрч зугтсан этгээдийг баривчилжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ