УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.10.08/ нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Ганбатаас Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандан “Нүүрс тээврийн салбарт хэрэгжиж буй тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийн байдал, цаашид Засгийн газраас авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар” тавьсан асуулгын хариуг сонсож байна.
Гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл “Асуулгын хүрээ өргөн болохоор зөвхөн төмөр замын тухай асууя. Ер нь төмөр замаа барьчих хугацаанд хичнээн боломж алдав. Алдагдсан өртөгийн боломж. Үүнээс хойш нүүрс тээвэр хэдэд хүрэх вэ. Өртөг тээвэр хэд болох вэ. Тодорхой хариулт өгөөч” гэлээ.
Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар: “Зам Төмөр замын алдагдсан боломжийн талаар бид судалгаа хийх шаардлагатай. Төмөр зам ашиглалтад орсноор өртөг зардал яаж буурах вэ.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “Халдвартай жолоочынхоо шинжилгээг нуудаг. Эмчтэйгээ хуйвалдаад нууцаар эмчлэх гэж оролддог. Өөрийнхөө өмнөөс өөр хүнийг машин бариулж явуулаад тэр нь Хятадад очоод баригддаг. Энэ зөвхөн наад захын нэг л жишээ. Тэгээд л мэддэг чаддагаараа Хятадуудыгаа хараагаад л урд хөрш болохгүй байна гэдэг. Өнөөдрийн байдлаар тахалтай холбоотой асуудал улс орны үхэл сэхэлтэй холбоотой асуудал.
Б.Бат-Эрдэнэ: Халдвартай жолооч нууцаар эмчлүүлдэг, өөр хүн явуулж Хятадад баригддаг |
|