Гадаад иргэд 150 такс төлөөд Монгол Улсад дураараа ДУРГИЖ болно

2021-10-08,   257

Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа, Х.Ганхуяг, Д.Өнөрболор, П.Анужин нарын гишүүдийн өргөн мэдүүлсэн Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг намрын чуулганы анхны хуралдаанаар шийдвэрлэсэн. Хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдэх үеэр хэд хэдэн удаа хуралдааныг хаалттай горимд шилжүүлэх санал гарч байна. 
 
Өчигдрийн хэлэлцүүлгийн үеэр маргаан дагуулсан нэг асуудал нь Монгол Улсад оршин суух эрх авах тухай нэмэлт өөрчлөлт ньюм. 
 
Тодруулбал, одоо хэрэгжиж буй хуульд “…холбогдох хууль тогтоомжийн дагуу олгоно…” гэж заасан байдаг. Тэгвэл үүнийг “…50 мянган ам.доллар буюу түүнээс дээш хэмжээгээр хөрөнгө оруулсан бол олгоно…” гэж өөрчлөх аж.
 
Нэг үгээр  Монголд хамгийн багадаа 50 мянган ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн л бол тухайн этгээдэд гэр бүлийн хамт Монголд хувийн хэргээр орших суух зөвшөөрөл олгох юм. Нэг байр нэг машин авахад л монголд амьдрах визийг авна гэсэн үг. 
 
Энэ тухай Шилэн Цогоо буюу Б.Цогтгэрэл нийгмийн сүлжээндээ "Пянгаа даахуу!? 50,000 доллар буюу 142,000,00 төгрөгөөр хуучин Ланд 200 авч унаад л Монгол Улсад хууль ёсоор ГЭР БҮЛИЙН ХАМТ оршин суух эрх авч болох хуулийг "Хөрөнгө оруулалтын" гэх сайхан цэцэг навчаар булаад УИХ-ын чуулганаар хэлэлцэж эхэллээ  
 
1.Хүн ам зүйн бодлого судалгаа хийсэн үү?! Бид чадах уу?! Даахуу?! Одоо ёстой хүн ам зүйн асуудлаа ярих ёстой юм бишүү
 
2. Үндэсний үйлдвэрлэлүүд "Тулаан"-д бэлэн үү ?!Хямд үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчид хэдэн зуу мянгаараа гарч ирнэ‼️
 
3. Татварын ижил орчинд эдэнтэй бид барах уу?! Арабын дүрвэгсэд 50К$ тэтгэмж хаанаас ч олно. Бид бэлэн үү? !Ц.Элбэгдорж хэдэн жилийн өмнө "Цэнхэр паспорт" гэж юм зүтгүүлээд унаж байсан. Тийм л юм оруулаад ирлээдээ!!" хэмээн бичжээ. 
 
Ийнхүү үндэсний гэгдэх жижиг, дундуудаа өшиглөж хаяад хөрөнгө оруулагч нэрээр халхавчлан гадаад иргэдийг төвөггүй төвхнүүлж дураар нь дургүйлж дунд чөмгөөр нь жиргүүлэх хуулийн төсөл гараанаас гарчихлаа. 

Гадаад иргэд 150 такс төлөөд Монгол Улсад дураараа ДУРГИЖ болно
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-08 17:53:14
    zochin: cool
Шинэ мэдээ