Монголбанк хоёр тонн үнэт металл худалдан авчээ

2021-10-09,   220

Монголбанк өнгөрсөн есдүгээр сард хоёр тонн үнэт металл худалдан авсан байна. Ингэснээр 2021 оны эхнээс өссөн дүнгээр нийт 15 тонн үнэт металл худалдан авчээ.
 
Харин 2020 оны есдүгээр сартай харьцуулбал 2.2 тонноор буурсан үзүүлэлт юм.
 
Өнгөрсөн сарын хувьд Дархан-Уул аймаг дахь хэлтэс 97.8 килограмм, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 156 килограмм үнэт металл худалдан авсан байна.
 
Монголбанкны нэг грамм алт худалдан авах дундаж ханш 2021 оны 9 дүгээр сард 162,906.07 төгрөг байжээ.

Монголбанк хоёр тонн үнэт металл худалдан авчээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ