Дуудлагын компанийн жолооч үйлчлүүлэгчээ хүчирхийлэхийг завдсан хэрэг гарчээ.
Тодруулбал, аравдугаар сарын 5-ны өдөр Булган аймгийн харьяат 32 настай эрэгтэй Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ дуудлагын жолооч дууджээ. Улмаар дуудлагын жолооч болох 40 настай эрэгтэй Н гэгч нь жолоо барьж явахдаа үйлчлүүлэгчээ хүчирхийлэхийг завдаж, биед халдаж, ёс бус үйлдэл гаргасан болох нь урьдчилсан байдлаар тогтоогдсон байна.
Улмаар тухайн иргэнд эрүүгийн хэрэг үүсгэн Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.жээ
Дуудлагын жолооч эрэгтэй үйлчлүүлэгчээ хүчирхийлэхийг завджээ |
|