Говь-Алтай аймгийн Дэлгэр суманд 13 настай хүүхэд сураггүй болсон байна
Тодруулбал, тус сумын Гуулин багийн “Цахир саравч” гэдэг газарт энэ сарын 7-ны өдрийн 20 цагийн орчим 13 настай Д хүү гэрээсээ 3 км зайтай айл руу морьтой яваад сураггүй болсон тухай дуудлагыг Онцгой байдлын алба энэ сарын 8-ны өдрийн 18:10 цагт хүлээн авчээ
Дуудлага мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, орон нутгийн иргэд, ар гэрийнхний хамт 10.08-ны өдрийн 12:00 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй мөн өдрийн 21:00 цагт түр зогсоосон.
13 настай хүү сураггүй алга болоод хоёр хоножээ |
|