Нэгдүгээр төрөх эмнэлэгт Яаралтай түргэн тусламжаар очсон эмэгтэй нас баржээ

2021-10-11,   1705

Өнгөрсөн шөнө нэгдүгээр төрх эмнэлэгт Яаралтай түргэн тусламж 103-аар очсон эмэгтэй нас барсан харамсалтай хэрэг цагдаагийн байгуууллагад бүртгэгджээ. 
Тодруулбал, Сэлэнгэ аймгаас гурав хоногийн өмнө эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгэхээр иргэн 26 М нь өчигдөр шөнө 23:00 цагийн үед эмнэлэгт хүргэгдээд нас баржээ. Тэрээр Хайлаастад дүүгийндээ байсан бөгөөд ЯТТ 103-т хоёр удаа дуудлага өгч байж эмнэлгийн бараа харсан ч эмчилгээ авч чадалгүй нас баржээ. Цагдаагийн байгууллагынхны урьдчилсан үзлэгээр талийгаачийг савны гадуурх жирэмсэлттэй байсан гэх мэдээлэл байна. Хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа бөгөөд ар гэрийнхний нь хэлж буйгаар эмнэлгийнхэн яаралтай арга хэмжээ авч, амийг нь авраагүйд гомдолтой байгаа бололтой.

Нэгдүгээр төрөх эмнэлэгт Яаралтай түргэн тусламжаар очсон эмэгтэй нас баржээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ