Эрээнээс Монгол руу ачаа ачих машин олдохгүй. Олдсон нь үнээ нэг дахин нэмж дуугарч байна. Өмнө нь нэг метр куб ачааг 800 юаниар ажиж байсан бол өнөөдөр 1150 юань болсон байх жишээний. Ийнхүү хэдхэн жолооч нарын аманд багтчихсан хил гаальтай байгаа нь Монголын эмгэнэл шүү, Ерөнхий сайдаа. Та өнөөдрөөс гурван сарын өмнө Замын-Үүдийн нөхцөл байдлын зөв замд оруулна гэж том дуугараад томилгоонуудыг хийсэн биш билүү.
Тодруулбал, Хилийн боомтын экспорт, импортыг зохицуулах бүрэн эрхт төлөөлөгчөөр Ерөнхий сайдын зөвлөх Л.Алтангэрэлийг, Хилийн боомтын экспорт, импортыг зохицуулах бүрэн эрхт төлөөлөгчийн орлогчоор ЗХЖШ-ын орлогч, Бригадын генерал Ц.Жавхланбаатарыг, Хилийн 0108 дугаар ангийн захирагаар З.Намхайнямбууг, Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр НМХЕГ-ын дарга Л.Эрдэнэчулууныг, Замын-Үүд боомт дахь Гаалийн газрын даргаар НГЕГ-ын харьяа Улаанбаатар хот дахь ГЕГ-ын даргын үүргийн түр орлон гүйцэтгэгч Б.Отгонсүхийг, Замын-Үүд боомт дахь АТҮТ-ийн салбарын даргаар Дорноговь аймгийн АТҮТ-ийн дарга Сүхбаатарыг томилсон.
Таны таны томилсон дарга өнөөдөр юу хийв. Асуудал ахиад даамжирчихлаа. Эрээнд очсон цөөн тооны машинуудын жолооч нар нь том тоо хэлж, ачаа тээврийг амандаа багтааж байна.
Бүх л бүтэн улс бишүү. Яагаад ганцхан боомтын ачаа тээврийг зохицуулж чадахгүй байна вэ, Ерөнхий сайдаа.
Л.Оюун-Эрдэнэ сайд аа, ачааны үнэ ахиад тэнгэрт гарлаа, асуудал зохицуулахаар очсон дарга нар чинь хайчсан бэ? |
|