Барилгын суурийн нүхнээс нэр, нас нь тодорхойгүй цогцос олджээ

2021-10-11,   340

Хан-Уул дүүргийн 20 дугаар хороонд байрлах барилгын суурийн нүхнээс цогцос олджээ. 
 
Барилгын суурийн нүхнээс цогцос гаргахад тусламж хэрэгтэй байна гэх дуудлагыг Цагдаагийн Ерөнхий газрын Шуурхай штабаас 10 дугаар сарын 08-ны өдрийн 15:10 цагт Онцгой байдлын газар хүлээн авсан байна. 
 
Дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид очиход хоёр метр орчим гүн нүхэнд, 50 см орчим гүн усанд нэр, нас тодорхойгүй эрэгтэй хүний цогцос байжээ. Цогцсыг гарган тус дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шилжүүлэн өгсөн байна. 

Барилгын суурийн нүхнээс нэр, нас нь тодорхойгүй цогцос олджээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-10 00:40:43
    Т. Мягмарсүрэн: Мундаг хүмүүс шүү. Та бүхнийхээ гэр бүлд аз жаргал сайн сайхныг хүсэн ерөае.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-09 23:09:13
    И.Бат: Манай Төрөө мундаг шүү Ээж нь эрүүл энхийг хүсье
Шинэ мэдээ