Чингэлтэй дүүрэгт хувиараа такси үйлчилгээ үзүүлж байсан эрэгтэйг үйлчлүүлэгч гэх гурван залуу, хоолойд нь хутга тулган сүрдүүлж, Toyota Priuse 20 маркын автомашиныг нь хулгайлсан гэх хэрэг гарчээ.
Тодруулбал, Хан-Уул дүүрэгт оршин суух 21 настай эрэгтэйг такси үйлчилгээнд явж байхад нь 18-20 насны үл таних гурван залуу хоолойд нь хутга тулган сүрдүүлж, автомашиныг нь дээрэмдсэн гэх хэрэг бүртгэгджээ. Хэргийг өдгөө Чингэлтэй дүүрэгт шалгаж байгаа аж.
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хоолойд нь хутга тулган сүрдүүлж, машиныг нь дээрэмджээ |
|