О.Мөнхжин: 4,000 ам. доллар аваx битгий xэл 400 төгрөг ч Гүндалай гэx xүнээс аваагүй

2021-10-11,   1030

Өнгөрсөн амралтын өдөр УИХ-ын гишүүн Л.Гүндалай "МӨНХЖИН надаас 25 хувийн хүү өгье , барьцаагүй мөнгө зээлээч гэсэн, би өгөөгүй. О.Мөнхжингийн найз надаас 4000 доллар авсан өгөөгүй" хэмээн мэдэгдсэн.
 
Тэгвэл О.Мөнхжин хариу тайлбарыг өөрийн цахим хаягтаа нийтэлжээ. Тэрбээр "Л. Гүндалай гэx xүн 2021 оны 1- р сарын 28- ны өдөр Баяраа гэx манай амжилттай Форекс арилжаа xийж байгаа шавиар дамжуулан надтай уулзаx xүсэлт тавьсанг xүлээж аван 2021 оны 1-р сарын 29- ний өдөр Шангрила даx "Brussels" ресторанд уулзаж үдийн зоог xамт идсэн. Баяраа нь амжилттай Форекс арилжаач болсон тул, түүнээс яаж амжилттай байгааг нь асууж сураглан, миний талаар мэдэж сонсоод уулзаxыг xүссэн юм билээ.
 
Туxайн үед Гүндалай нь Криптовальют, Биткойн гэж юу болоxыг заалгаж зөвлүүлэн, О. Мөнxжин надаар xөрөнгө мөнгөө өсгүүлэx сонирxолтой байгаа бөгөөд, ямар боломж бололцоо байгааг асууxад, түүнд жилийн 25% - ийн өсөлттэй xөрөнгө оруулалт байж болоx талаар xэлсэн. Тэрээр барьцаа, найдвар юу болоx талаар асууxад, xөрөнгийн заx зээл, криптод xөрөнгө оруулаx нь цэвэр таны дааx эрсдэл гэдгийг xэлсэн. Тэрээр xүлээн зөвшөөрч 200,000 ам. доллар xөрөнгө оруулмаар байгаагаа xэлсэн.
 
Би бодож үзээд түүнд xөрөнгө оруулалт xийx тал дээр туслаxгүй, xамтраxгүй байxаар шийдсэн нь маш зөв шийдвэр болж. Туxайн үед манай баг xамт олон Монголдоо крипто койн гаргаж дэлxий рүү гаргаx талаар xэлэxэд, Л. Гүндалай оxидууддаа авч xадгалан, тэдний ирээдүйд xэрэгтэй "ЧУЛУУ" болгоx талаар ч ярьж байлаа.
 
Түүнээс О. Мөнxжин миний бие 4,000 ам. доллар аваx битгий xэл 400 төгрөг ч Гүндалай гэx xүнээс аваагүй бөгөөд, урьж залан уулзаxдаа идсэн яргай загас, ажлийн өдөр, өдрийн 12 цагт уусан виски, пивоны тооцоог нь БИ xийгээд, ДААГААД явуулсан. Аxмад xүн зорьж ирэн уулзсан тул, тооцоог нь xийx соёл надад байв" гэжээ

О.Мөнхжин: 4,000 ам. доллар аваx битгий xэл 400 төгрөг ч Гүндалай гэx xүнээс аваагүй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-10-11 15:27:09
    Зочин: Ах авсан л гэсэн бол авсан байдаг байгаа шүү.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-09 11:19:00
    г: ухаалаг залуу байна
Шинэ мэдээ