Нийслэлийн Засаг даргын орлогч Б.Сүхбаатарын арын өрөөний тансаглалыг Мөнх-Эрдэнэ шууд лайв хийн харуулсан. Ингэхдээ хөргөгчиндөө тал архи хадгалж байгааг харуулсан. Албан ажил явуулдаг өрөөнд архи байгаа нь ийнхүү нийгмийн сүлжээнд шүүмжлэл дагуулсан юм. Тэгвэл С.Мөнхчулуун энэ талаар нийгмийн сүлжээндээ "Хотын орлогч Б.Сүхбаатар бид 2 НИТХ-ын болон Удирдлагын академийн 1 ангийн 2 л доо. Сүхээгийн шуугианыг уншаад залгаж асуулаа. Сүхээ маань хүндээр өвдөөд эмчлүүлж байгаа. Монголчууд бид өвчин зовлон болохоор бүгд л лам хийдэд очдог. Хөргөгчинд нь байсан задалсан архи лам аравнайлж өгсөн гар угаадаг рашаан гэнэ шүү. Сүүлд уулзахад архи байтугай бууз ч идэж чадахгүй явна билээ. Та бүхэн минь ойлгож өршөөгөөрэй" гэжээ.
Хотын орлогч Б.Сүхбаатарын арын өрөөний хөргөгчинд байсан архи нь ЛАМ АРАВНАЙЛСАН гар угаадаг рашаан гэжээ |
|