"Аав аа, ээж ээ битгий их гуниглаарай" гэж бичиж үлдээгээд амиа хорложээ

2021-10-12,   1854

Баянзүрх дүүргийн 25-р хороонд байрлах нэр бүхий хотхоны ... байрнаас өсвөр насны хүү унаж нас барсан гэх хэрэг энэ сарын 9-ны оройн 23:00 цагийн орчимд болжээ. Тодруулбал, тус байранд оршин суух 13 настай хүү 10-р давхарт байрлах гэрийнхээ зочны өрөөнийхөө тагтнаас үсэрч, нас барсан байна.
 
Эх сурвалжийн мэдээллээр хэргийн газраас эд мөрийн баримт болгон гэрээслэл олсон гэх бөгөөд тэрхүү гэрээслэлд “Аав аа, ээж ээ битгий их гуниглаарай. Бүх өрөөний цонхоороо намайг доош хараарай” гэх агуулгатай зүйлсийг бичсэн байжээ.
 
Хэргийг харъяаллын дагуу Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна. 

"Аав аа, ээж ээ битгий их гуниглаарай" гэж бичиж үлдээгээд амиа хорложээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ