Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг өчигдөр 05:18 цагт Онцгой байдлын алба хүлээн авчээ.
Дуудлага мэдээллийн дагуу дүүргийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 05:19 цагт гарч, 6 км зам туулан 05:25 цагт очиход иргэн С-ийн 5 ханатай гэр, 2х2 метрийн хэмжээтэй амбаар бүрэн шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан байна.
Уг гал түймэрт иргэн 25 настай эрэгтэй С -гийн нүүр, хүзүү, гар, хөлийн хэсэг, гурван сартай эрэгтэй Х-гийн нүүр, гарын хэсэг түлэгдэж гэмтсэн байна. Харин иргэн 23 настай эмэгтэй Х, гурван настай эрэгтэй Е нар өртөж нас барсан.
Таван ханатай гэр шатаж, 23 настай эмэгтэй, ГУРВАН настай хүүгийн хамт галд өртөж нас барлаа |
|