Бясалгалын төвөөс сураггүй болсон эмэгтэйн цогцос жил гаруй хугацааны дараа олдлоо

2021-10-12,   1024

Нийслэлийн Налайх дүүргийн 6 дугаар хороо, “Тэнгэрийн энерги бясалгалын төв”-өөс өнгөрсөн оны долдугаар сарын 31-ний өдрийн 22:35 цагийн орчим Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны иргэн 25 настай О сураггүй болсон. 
 
Тэгвэл өчигдөр тухайн эмэгтэйн цогцсыг олсон байна. 
 
Тодруулбал, Налайх дүүргийн зургадугаар хороонд нүхэнд хүний цогцос олдсон гаргахад тусламж хэрэгтэй байна гэсэн дуудлагыг дүүргийн цагдаагийн хэлтсээс өчигдөр өдрийн 16:45 цагт Онцгой байдлын алба хүлээн авчээ.
 
Дуудлагын дагуу дүүргийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 30 км замыг туулан 17:36 цагт очиж 4 метрийн гүнтэй нүхэнд байсан цогцсыг 9 минут ажиллаж гарган тус дүүргийн цагдаагийн хэлтэст хүлээлгэн өгсөн байна. 
 
Эх сурвалжийн мэдээллээр эрэн сурвалжлагдаж байсан О-ийн цогцос болох нь тогтоогдсон байна.
 

Бясалгалын төвөөс сураггүй болсон эмэгтэйн цогцос жил гаруй хугацааны дараа олдлоо
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ