ШУУРХАЙ: Э.Цэндбаатар КИРГИЗСТАН улсын саналаас татгалзаж МЭРГЭЖЛИЙН БОКСТ орох шийдвэр гаргажээ

2021-10-12,   520

МУГТ Э.Цэндбаатар мэргэжлийн бокст орж байгаагаа зарласан байна. Түүнд  Киргизстан улсаас  ДАШТ-д өөрийн орны нэрийн өмнөөс тоглох санал тавьсан ч татгалзаж ийнхүү МЭРГЭЖЛИЙН боксын рингэнд тамирчны карьеараа үргэлжлүүлэхээр болсон юм. 
 
Энэ талаар тэрбээр өнөөдөр ЗИНДАА.мн сайтад өгсөн ярилцлагадаа "Надад Киргизстан улсаас санал ирсэн. Би огт хүлээн зөвшөөрөөгүй. Би одоо мэргэжлийн бокст албан ёсоор орсноо мэдэгдэж байна. Монголынхоо нэрийн өмнөөс дэлхийн дэвжээнд гарна. Ирэх арваннэгдүгээр сард Москвад анхны тулаанаа хийнэ" гэжээ. 

ШУУРХАЙ: Э.Цэндбаатар КИРГИЗСТАН улсын саналаас татгалзаж МЭРГЭЖЛИЙН БОКСТ орох шийдвэр гаргажээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ