Нийслэлийн Чингэлтэй дүүргийн тавдугаар хороонд байрны есдүгээр давхраас хүүхэд унах гэж байна гэх дуудлага оройн 16:24 цагт иржээ.
Улмаар Нийслэлийн аврах ангийн алба хаагчид 4 км замыг туулан 16:30 цагт очиход тус байранд амьдардаг дөрвөн настай эрэгтэй хүүхэд Т нь тагтны цонхоор унах гэж байсныг барилгын дээврээс аврах олс ашиглан тагтаар орж хаалгыг онгойлгон аварчээ.
Хэргийг тус дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст хүлээлгэн өгчээ.
Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар
Дөрвөн настай хүүхэд тагтны цонхоор унах гэж байсныг аварчээ |
|