Салбарын асуудлаа шийдвэрлэж чадаагүй Л.Халтар сайд Засгийн газрын хуралдааны үеэр "хөөгджээ"

2021-10-13,   625

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Хуралдааны үеэр Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар хөөгдөж гарсан тухай эх сурвалжийн мэдээлэл байна. 
 
Учир нь Өмнөговь аймгийн Цагаан хаданд зам хааж, Улаанбаатар хотод төв талбайд эсэргүүцлийн ТЭЭВРИЙН ЖОЛООЧ нар цуглаан хийж эсэргүүцлээ илэрхийлж эхлээд байна. 
 
Тэдний зүгээс  Гашуунсухайтад үүсээд буй нөхцөл байдлыг төр оролцож шийдвэрлэх, Чойрын тээврийг зогсоосон ЗТХ-ийн сайд Л.Халтарын шийдвэрийг цуцлахыг шаардаж байгаа юм. Шаардлагын хариуг өнөөдрийн 14.00 цагт багтааж өгөхгүй бол тээвэрчдийн тэмцэл цааш үргэлжлэхээ мэдэгдсэн. 

Салбарын асуудлаа шийдвэрлэж чадаагүй Л.Халтар сайд Засгийн газрын хуралдааны үеэр "хөөгджээ"
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ