Монголын Үндэсний Бөхийн Холбооноос өнгөрсөн наймдугаар сарын 17-ны өдөр Хүйн долоон худагт зохион байгуулсан 512 бөхийн барилдаанд шөвгөрсөн бөхчүүд болон өөрсдийн саналаар өгсөн хоёр бөх, нийт 18 бөхийн допингийн шинжилгээг БНСУ-ын итгэмжлэгдсэн лаборатори руу илгээгээд байгаа аж.
Тэгвэл өнөөдрийн байдлаар 17 бөхийн шинжилгээ ирээд байгаа аж. Харин үлдсэн нэг шинжилгээний хариуг яаралтай ирүүлэх талаар асууж тодруулсан албан бичгийг МДЭҮБ-аас БНСУ-ын итгэмжлэгдсэн лаборатори руу илгээсэн байна.
Нэг бөхийн допингийн шинжилгээний хариу ирээгүй байна |
|