УИХ-ын гишүүн асан Н.Амарзаяа: Яагаад иргэдийнхээ эсрэг ийм их хүч хэрэглэнэ вэ

2021-10-13,   940

Өмнөговь аймгийн Цагаан хаданд зам хааж, Улаанбаатар хотод төв талбайд эсэргүүцлийн ТЭЭВРИЙН ЖОЛООЧ нар цуглаан хийж эсэргүүцлээ илэрхийлж эхэлсэн. Үүнтэй зэрэгцэн цагдаа хүчнийхэн тэдний эсэргүүцлийг зогсоохоор ажиллаж байгаа юм. 
 
Тэгвэл УИХ-ын гишүүн асан Н. Амарзаяа нийгмийн сүлжээндээ "Би цагаан хаданд ажиллахаа болиод яг 1 сар болж бн. Өнөөдөр энд цэрэг, цагдаа, эмх замбараагүй байдал. Яагаад иргэдийнхээ эсрэг ийм их хүч хэрэглэнэ вэ? Зүгээр л сайн ойлголцол, ил тод нээлттэй засаглал, шударга байдал л зохицуулна. Өөр юу ч хэрэггүй баймаар…" хэмээн бичжээ. 
 
Сануулахад,  Засгийн газраас УИХ-ын гишүүн асан Н.Амарзаяаг Өмнөговь аймгийн Гашуунсухайт хилийн боомтын бүрэн эрхт захиргааны дэд даргаар томилон, ажиллуулж байсан юм. Гэвч Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч Н.Амарзаяа нь ажлаа хийхгүй, асуудлыг улам хүндрүүлсэн учир Гашуунсухайт, Шивээ хүрэн боомтын тээвэрчдийн эсэргүүцэлтэй тулж байв.
 

УИХ-ын гишүүн асан Н.Амарзаяа: Яагаад иргэдийнхээ эсрэг ийм их хүч хэрэглэнэ вэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ