Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Дарьганга, Баяндэлгэр сумдад Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар “Баярлалаа” нэртэй урлагийн тоглолт болжээ. Тоглолтод МУСТА Э.Төрмандах, Б.Болд, Х.Мөнгөнцэцэг нарын уран бүтээлчид оролцсон байна.
Сонирхолтой нь, Сүхбаатар аймгийн УОК-ын Шуурхай штаб энэ талаар Zarig.mn сайтад өгсөн тодруулгадаа “Бидэнд тоглолт болох тухай мэдэгдээгүй. Уг нь Шуурхай штабт мэдэгдэж байж, зохион байгуулах эсэхийг шийдэх байсан” гэсэн байр суурь илэрхийлжээ.
Тоглолт Эрдэнэцагаан суманд энэ сарын 8-нд, Дарьганга суманд 10-нд, Баяндэлгэр суманд өнөөдөр буюу 13-нд зохион байгуулагджээ.
Ерөнхийлөгч аймгийн Онцгой комисст мэдэгдэлгүй “Баярлалаа” нэртэй тоглолт зохион байгуулжээ |
|