Орон сууцанд эд зүйлс шатаж, утаажилтын бүсээс найман хүүхдийг аварчээ

2021-10-14,   434

Нийслэлийн Баянгол дүүргийн 22 дугаар хороонд гал гарч байна гэсэн дуудлага өчигдөр /2021.10.13/ өдрийн 15:30 цагт иржээ.
 
Улмаар Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан 15:37 цагт очиход иргэн Т-гийн 2 өрөө байрны 2х3 метрийн хэмжээтэй өрөөнд эд зүйлс шатаж байсныг 20 минут ажиллаж унтраажээ. Утаажилтын бүсээс 1 том хүн, 8 хүүхдийг аюулгүй газарт гаргасан байна.

Орон сууцанд эд зүйлс шатаж, утаажилтын бүсээс найман хүүхдийг аварчээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ