Архангай аймагт хүүхэд буудаж амь насыг нь хөнөөсөн харамсалтай хэрэг гарсан байна.
Тодруулбал, Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Азарга багийн нутаг дэвсгэрт “Хүүхэд буудуулж нас барсан" гэх мэдээллийг өчигдөр өдрийн 22:55 цагт цагдаагийн алба хаагчид хүлээн авчээ.
Дуудлага мэдээлийн дагуу цагдаагийн алба хаагчид шалгалт явуулахад, "тус аймгийн харьяат 10 настай эрэгтэй Х-ын баруун нүдний доод хэсэгт нь тус сумын харьяат иргэн 38 настай эрэгтэй Д гэгч ньбуудаж амь насыг нь хөнөөсөн байжээ.
Хэргийг Архангай аймгийн Цагдаагийн газар шалгаж байгаа аж.
10 настай хүүхдийг буудаж амь насыг нь хороожээ |
|